Өдөрт шаардлагатай калори, уургийн хэмжээгээ тооцоолох
Өдрийн зорилтот хэмжээ
ккал
Өдөрт авах калори
- Уураг
- г
- Өөх тос
- г
- Нүүрс ус
- г
Энэ тооцоолуур хэрхэн ажилладаг вэ?
Бид таны хүйс, нас, өндөр, жингээр Миффлин-Сент Жеорын томьёог ашиглан биеийн тайван үеийн зарцуулалтыг бодож, өдөр тутмын хөдөлгөөний түвшингээр үржүүлдэг.
Хүн бүрийн бодисын солилцоо өөр тул хариуг 10 хувийн хэлбэлзэлтэй зааж байгаа. Тиймээс жингийн өөрчлөлтөө хэдэн долоо хоног ажиглаад, зорилгодоо тааруулан бага зэрэг нэмэх юм уу хасаж болно.
Уураг, өөх тос, нүүрс ус ямар учиртай вэ?
Уураг нь булчингаа хадгалах, өсгөх гол түүхий эд болдог. Жингийн килограмм тутамд 1.6 г, харин жин хасаж байгаа үед булчингаа хайлуулахгүйн тулд 1.8 г байхаар тооцдог. Хэрэв илүүдэл жин ихтэй бол бүх жингээс бус, эрүүл жиндээ тааруулж уургийг бодно.
Өдрийн нийт калорийн 27 орчим хувийг өөх тосоор авч, үлдсэнийг нь биед эрч хүч өгөх нүүрс уснаас авахад өдөр тутмын хооллолтод бүрэн тохирно.
Жингээ эрүүлээр хасах, нэмэх зарчим
Жингээ хасахдаа өдөрт авах илчлэгээ ихдээ 500 ккал эсвэл 20 хувиар л хасна. Мөн эмэгтэй хүн өдөрт 1,400 ккал, эрэгтэй хүн 1,900 ккал-аас бага идэж болохгүй. Энэ нь долоо хоногт хамгийн ихдээ 0.45 кг орчим хасах, тайван бөгөөд найдвартай арга юм.
Булчин нэмэх зорилготой бол өдрийн хэрэгцээн дээрээ дээд тал нь 300 ккал нэмэхэд хангалттай. Хэт огцом их идэх нь булчин биш өөх болж хуримтлагддаг.
Түгээмэл асуулт, хариулт
Өдөрт хэдий хэмжээний уураг авах ёстой вэ?
Энгийн үед өөрийн жингийн килограмм тутамд 1.6 г уураг авахад тохиромжтой. Хэрэв та жингээ хасаж байгаа бол булчингаа хамгаалахын тулд килограмм тутамд 1.8 г уураг авна.
Яагаад калорийн тоог нарийн нэг тоогоор биш, хэлбэлзэлтэй гаргаж байгаа вэ?
Хүн бүрийн биеийн онцлог, бодисын солилцоо харилцан адилгүй байдаг тул ямар ч томьёо яв цав таарах боломжгүй. Тиймээс эхлээд энэ хязгаарт багтаан идэж, жингээ хэдэн долоо хоног ажиглан зохицуулах нь зөв.
Өдөр бүр хоолныхоо калорийг заавал тоолох хэрэгтэй юү?
Заавал бүх хоолоо насан туршдаа нэг бүрчлэн тоолох албагүй. Эхний үед өөрийн идэж буй хоолны хэмжээ, уураг, илчлэгээ ойролцоогоор баримжаалж сурахад л тооцоолуур тусална.
Зөв хооллолт бол амжилтын тал хувь
Биеэ хөгжүүлэхэд хооллолт тал хувь нь бол заалны зөв дасгал үлдсэн тал нь юм. ARVIA аппын эхэлж буй эмэгтэйчүүдэд зориулсан «Галбиржуулах суурь», эрэгтэй хүнд зориулсан «Хүчний суурь» үнэгүй хөтөлбөрүүд дасгал бүрийг заагаад өгнө.
ARVIA эмнэлгийн зөвлөгөө өгдөггүй. Шинэ дасгалын хөтөлбөр эхлэхээсээ өмнө, ялангуяа эрүүл мэндийн асуудалтай, гэмтэлтэй эсвэл жирэмсэн бол эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Хаа нэг газар өвдвөл дасгалаа зогсоогоорой.

